Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

2014-11-10

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 дахь хэсгийг үндэслэн тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Иргэний зөвлөл”-ийг Е.Зангар /Аймгийн Гаалийн газрын дэд дарга/, Р.Сураган /МҮОНРТ-ийн аймаг дахь салбарын захирал/, З.Шерхан /Өлгий сумын өндөр настан/, К.Жамила /Өлгий сумын өндөр настан/, Ш.Жакей /Өлгий сумын өндөр настан/, З.Зейнелхан /Өлгий сумын өндөр настан/, Ж.Бахытжан /Өлгий сумын иргэн/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд зөвлөлийн даргар Р.Сураган, нарийн бичгийн даргаар Ж.Бахытжан нар ажиллаж байна.
 “Иргэний зөвлөлийн дүрэм”, “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ыг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахаас гадна Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний сургалтын үеэр алба хаагчдад танилцуулав.
“Иргэний зөвлөлийн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсгийг үндэслэн тус Цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганбатыг зөвлөлтэй хамтран ажиллах асуудал хариуцсан алба хаагчаар томилж, ажлын байрны тодохойлолтонд холбогдох үүргийг тусгав.
Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа жигдэрсэнтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, “Иргэний зөвлөл”-ийн дүрмийн 5.1.1, 5.1.4 дэх хэсгүүдэд заасан ажил, нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ, Цагдаагийн газрын танилцуулгыг бэлтгэж, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Иргэний зөвлөлийн хуралдаанд танилцуулсан бөгөөд хуралдаанд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд болон даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, холбогдох ахлах байцаагч нар оролцож, санал, мэдээ, мэдээлэл солилцож, цаашид шийдвэрлэх асуудлаар дэмжлэг үзүүлэхээр болов.
  1. Аймгийн төвийг 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар теле хяналтын нэгдсэн системд холбож байгаа тул хяналтын төв буюу төв сервирт ажиллах 4 оператор, 1 холбооны инженерийн ажлын байрыг шинээр бий болгож, орон тоог батлуулах талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд санал хүргүүлж, шийдвэрлүүлэх.
  2. Аймгийн төвд орж, гарах 2 чиглэлд хяналтын пост байрлуулах, түүнд ажиллах хүн, техник хэрэгслийн санхүүжилтийг шийдвэрлэх.
  3. Хөдөө сумдад гэмт хэрэг үйлдэгдсэн газарт түргэн шуурхай хүрэлцэн очиход замын нөхцөл байдал /уул, хад, чулуу/ муугаас цаг хугацаа алдах, холбогдогчийг саатуулах ажилд хүндрэл учирч байгаа тул туулах чадвар сайтай автомашин худалдаж авах.
  4. Теле камерийн систем суурилуулах үйл ажиллагаатай холбогдуулан урсгал зардалын эх үүсвэрийг шийдвэрлүүлэх. /Цахилгааны зардал гэх мэт /
  5. Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.9-д заасны дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс “Хүүхэд хамгааллын төв” байгуулах хөрөнгийг шийдвэрлэх.
  6. Хүн амын нягтрал, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг харгалзаж Дэлүүн суманд Цагдаагийн хэсэг, Цэнгэл суманд Цагдаагийн тасаг байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр боллоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3819
2637 / 69%
706 / 18%
235 / 6%
241 / 6%