Өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан Хилийн боомтын бүс тогтоох асуудлаар холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтанд Даянгийн боомтын дарга Т.Ардабек, МАНУТХГХЗ-ны дарга А.Атай, аймгийн ГХБХБГ-ын дарга Х.Насихат, тус газрын ахлах мэргэжилтэн Н.Саяси нар оролцож, Хилийн боомтын бүс тогтоох талаар харилцан санал солилцож мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн УИХ, Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлэхээр тогтов.
