Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 оны 10 дугаар сард 2 удаа хуралдаж, ИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Хөрөнгө худалдах тухай, Хөрөнгө шилжүүлэх тухай, Битүү захын ашиглалтын тухай, Зарим өмчийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Улсад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон ажиллаж байсан нийт 66 хүний материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт тусгай програмаар хүргүүлсэн болно.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд хийх ажлын төлөвлөгөөнд сумдын Хурал, Тэргүүлэгчдийн ажлыг шалган зааварчилж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гэж тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн М.Баршагүл, төлөөлөгчид, хороод, намын бүлэг хариуцсан ажилтан Т.Аршагүл нар энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын ИТХ-ын дотоод ажлыг зургаан чиглэлээр шалган зааварчилж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
ГХУСАЗЗ-ийн ажлын талаар: Энэ сарын 14-15-ны өдрүүдэд 1, 2 дугаар бүрэн дунд сургуулиудын ахлах ангийн 10,11,12 дугаар ангийн сурагчдын дунд “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт болон “Хүний эрхийн үндсэн ойлголт”-ын талаар сургалт зохион байгуулав. Мөн 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд аймгийн төвийн зочид буудлуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт хийв.
Энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр Толбо суманд, 10 дугаар сарын 30-ний өдөр Ногооннуур суманд ГХУСАЗЗ-ийн жилийн ажлын төлөвлөгөөний дагуу хэргийн холбогдогчын оршин суугаа сумын ард иргэдийн дунд эрүүгийн нээлттэй шүүх хуралдааныг зохион байгуулав. Түүнчлэн 10 дугаар сарын 23-ний өдөр Цагааннуур тосгонд “Хил орчмын нутаг дэвсгэрт малын хулгайгаас урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт зөвлөгөө зохион явуулав.
Аймгийн ИТХ-д иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 32 албан бичиг, 7 өргөдөл хүсэлт ирсэн бөгөөд аймгийн ИТХ-аас 22 удаа албан бичиг явуулж, иргэдийн биечлэн болон бичгээр өгсөн өргөдөл хүсэлтийг холбогдох газарт уламжилж, шийдвэрлэх боломжтой асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА