Энэ оны 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Орос, Монгол хоёр улсын найрамдлын өдөрт зориулж баруун бүсийн ЕБС-ийн багш нарын болон 11-12-р ангиудын сурагчдын дунд орос хэлний олимпиад амжилттай зохион явагдлаа.
Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал, доктор, профессор Т.В.Бронская, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн дэд тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Шүрэнчимэг нар хүрэлцэн ирж оролцлоо.
Олимпиадын үр дүнгээс дурьдвал:
11-р ангийн сурагчдаас:
1-р байрыг – Бастама бүрэн дунд сургуулийн сурагч Н.Еркенур
2-р байрыг - Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн сурагч А.Ахсунхар
3-р байрыг - Монгол-Турк хамтарсан сургуулийн сурагч Б.Назым
Тусгай байрыг:
Бастама бүрэн дунд сургуулийн сурагч А.Асылбек, Х.Елик болон Увс аймгийн бүрэн дунд сургуулийн сурагч Г.Отгонзаяа нар тус тус эзлэв.
Уг олимпиадад оролцож амжилттай дүн үзүүлсэн Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч Е.Альфараби, 3 дугаар бүрэн дунд сургуулийн сурагч С.Серикбай, Дарын сургуулийн сурагч Х.Ахжол, Б.Ахтолхын, Х.Арманбек, П.Бахытжан, Увс аймгийн Цогцолбор 1-р сургуулийн сурагч Г.Алтаншагай нар ирэх 2015-2016 оны хичээлийн жилд ОХУ-ын Их, дээд сургуулиудад элсэн суралцах эрхийн бичгээр шагнав.
Багш нараас:
Дарын сургуулийн багш С.Айжанар, Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн багш С.София, Зайд сургуулийн багш Х.Жулдыз болон Увс аймгийн Цогцолбор сургуулийн багш Л.Чимгээ нар амжилттай оролцож, ОХУ-д аялах эрхийн бичгээр шагнав.
Олимпиад 2 үе шаттай явагдаж, орос хэл дээр дуу дуулах, шүлэг унших уралдаанд оролцсон хүүхдүүдийг тэргүүн, 1,2,3-р байруудад шалгаруулав.
Түүнчлэн зочид, төлөөлөгчид /ЗХУ/ ОХУ-ын үед Их, дээд сургууль төгссөн үе үеийн төгсөгчидтэй уулзаж, төгсөгчдийн дундаас ажил хөдөлмөрөөр бусдыг хошуучлан явсан ахмадууд болон төрийн болон бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа хүмүүсийг шагнан урамшуулав.
