Аймгийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар аймгийн 2014 оны төсөвт хийх тодотголын төслийг төлөөлөгчдөөс гарсан зарим саналыг оруулж батлав. Мөн орон нутгийн ОНРТ-ийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийн шинэчилсэн төслийг баталж, Казах сургуулийн сургалтын стандарт, агуулгыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэн шинжлэх ухааны үндэстэй тусгай хөтөлбөр бэлтгэж, Аймгийн ИТХ-ын дараагийн хураалдаанд оруулж хэлэлцүүлэхийг аймгийн Засаг дарга /Х.Дармен/-д үүрэг болголоо.
