10 дугаар сарын 18-ний өдөр Казахстан Улсын парламентийн, сенатын гишүүн ноён Б.Мурат тэргүүтэй Казахстан улсын Гадаад хэргийн яамны ААХГ-ын дарга Е.Ашимов, Шинжлэх ухаан, Боловсрол яамны Стратегийн газрын дарга А.Ахерке мөн профессор Е.Улжалгас нарыг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек, ЗДТГ-ын Т.Манкей, албаны бусад хүмүүс нийсэх буудалд хүлээж авлаа.
Казахстаны талын төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн удирдлагын хамт хүлээн авч хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов. Үүнд: Баян-Өлгий аймгийн боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт Казахстаны хил орчмын мужуудтай Баян-Өлгий аймгийн холбогдох байгууллагууд хамтарч ажиллах нь хоёр талд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Энэхүү уулзалтанд Казахстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кобландин оролцов.
Уулзалтын дараа аймгийн удирдлагууд болон Казахстан улсын төлөөлөгчид олон улсын буяны байгууллага болох Шейх зайд сангийн хөрөнгөөр баригдсан "Зайд" бүрэн дунд сургуулийн нээлтэнд оролцов. Энэхүү сургуулийн барилгыг УИХ-ын гишүүн асан К.Сайран хажын шууд оролцоотойгоор дээрх сангийн хөрөнгөөр барьсан ба гурван жил төсөв хөрөнгөгүйгээс болж ашиглалтанд ороогүй юм. Энэ жил К.Сайран хажын хөрөнгө оруулалтаар 1-12 дугаар ангийн 300 орчим сурагч, 30 орчим багштай хувийн хэвшлийн "Зайд" бүрэн дунд сургууль ийнхүү үйл ажиллагаагаа эхлэв.
Казахстаны төлөөлөгчид аравдугаар сарын 19-ний нийслэл Улаанбаатар хот орохоор Баян-Өлгий аймгаас мордов.