Дэлхийн цагаан таягтны өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ, Хүний эрхийн орон тооны бус салбар хороо, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв, Хараагүйчүүдийн холбоо, Тэгш дүүрэн хөтөлбөр хамтран аймаг сумдын нийт 60 хараагүй иргэнийг хүлээн авч уулзан онцгой амжилт гаргасан 15 хүнийг ИТХ-ын болон Засаг даргын Жуух бичиг, Өргөмжлөлөөр шагнан, гарын бэлэг гардуулж, “АХА”, дуу шүлгийн тэмцээн зохион байгуулан, эхний 6 байрны шагналыг Залуучуудын хөгжлийн төвөөс гардуулав.
