Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар саруудын 2 дахь долоо хоногийн Бямба гарагийг Улс даяар «Мод тарих өдөр» болгосон билээ. Уг зарлигийн дагуу Баян-Өлгий аймгийн бүх албан байгуулага, аж ахуйн нэгжүүд 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд өөрсдийн байгууллагын эргэн тойрон болон Хүүхэд, залуучуудын парк, цэнгэлдэх хүрээлэн, бусад ногоон байгуламжуудад мод тарив. Үүнд Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн 90-ээд байгууллагуудаас 65 нь идэвхтэй оролцож, нийт 2700 орчим суулгац суулгав.
