Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу 2014 онд аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын бэлтгэл хангуулах, ажлын явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон байна. Сумдад очиж хяналт шалгалт хийж, санал боловсруулахад шаардагдах зардлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч тус бүрт оны эхэнд баталж өгсөн.
Хурлын төлөөлөгчид 2014 оны 03 дугаар сараас эхлэн сум, орон нутагт ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээлэлээ солилцож, хяналт шалгалтын үед дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна.
Үүнд:

- Зарим сумууд орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгийг хэт жижигрүүлэн олон зүйлд хуваарилсан.
- Тендерийг оройтож зарласнаас гүйцэтгэлийн хугацаа хожимдож, ажил чанаргүй хийгдэж байгаа.
- ААН, компаниудад санхүүжилтийг цаг тухайд нь олгодоггүйгээс ажил, үйлчилгээ удааширсан.
- Баригдаж буй зам, барилга, талбай, барилгын засварын ажлын чанар хангалтгүй байна. Үүнд захиалагч байгууллага болон сум, орон нутгийн удирдлагын зүгээс хяналт тавихгүй байна.
- Зарим компаниуд санхүүжилт аваад ажил үйлчилгээг өөрсдөө биш мэргэжлийн бус орон нутгийн хүмүүсээр гүйцэтгүүлж байгаа нь засварын ажлыг чанаргүй болгож байна.