Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ, КАЗАХСТАН ХОЁР УЛСЫН ХОРООНДЫН ГЭРЭЭ ХЭЛЦЭЛИЙН ДАГУУ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОНГОЦ ТОГТМОЛ НИСЛЭХ ҮЙЛДЭЖ БАЙХААР ТОГТООВ.

2014-10-06

10 дугаар сарын 4-ний өдөр Казахстан улсын иргэний агаарын тээврийн BEK AIR компанийн 108 зорчигчийн суудалтай Fokker 100 маркийн онгоц Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудалд газардлаа. Уг онгоцоор Казахстан Улсын Зам тээврийн яамны болон Дорнод Казахстаны мужийн тээврийг удирдах газрын төлөөлөгчид, Bek Air компанийн удирдлагууд хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзаж зарим асуудлыг харилцан тохиролцов. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг даргын орлогч Н.Санатбек, ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Болатхан, ИНЕГ-ын нислэгийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд болон холбогдох бусад хүмүүс оролцов.  BEK AIR компанийн уг онгоц нь Алматы-Астана-Өскемен-Өлгий гэсэн чиглэлээр долоо хоногт нэг удаа тогтмол нислэг хийхээр төлөвлөж байна. Дашрамд дурдахад тизний үнэ Өлгий – Өскемен хүртэл 300,0 мянган орчим төгрөг, Өлгий – Астана хүртэл 350,0 мянган орчим төгрөг, Өлгий – Алматы 450,0 мянган төгрөг орчим байна.
Цаашид Монголын талаас Aero Mongolia компани нислэх үйлдэхээр төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%