Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ.
Боловсролын салбарын үе үеийн ажилтан, ажиллагсад аа!
Та бүхэнд болон та бүхнээр дамжуулан аймгийн нийт багш нарт Аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчид. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, иргэд хөдөлмөрчид, эцэг эх, шавь нарынхаа өмнөөс болон хувиасаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэж, хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Манай аймгийн орчин үеийн боловсролын салбарын үүсэл хөгжлийн түүх 1920-30-аад оноос эхлэлтэй бөгөөд энэ хугацаанд хөгжил дэвшлийн олон үеийг даван туулж, эдүгээ жил тутам 30 мянга шахам охид, хөвгүүдийг сурган хүмүүжүүлэх 43 сургууль, 30-аад цэцэрлэгийг эгнээндээ багтаасан нийгмийн тэргүүлэх, томоохон салбар болон төлөвшсөн нь та бидний бахархал мөнөөс мөн.
Өнгөрсөн есөн арван жилийн хугацаанд тус салбарт ажиллаж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явсан ахмад үеийнхэнийг ямагт алдаршуулж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн эрхэмүүдийн гэгээн дурсгалыг үрд мөнх дурсан санаж, амьд сэрүүн яваа буурал багш нартаа байнга хүндэтгэл үзүүлж, тэдгээрийн баялаг туршлага, үлгэр дуриалалтай амьдралын замналаас суралцаж, дараагийн үедээ бухиалан өвлүүлж байх нь өнөөгийн бидний нандин үүрэг билээ.
Манай аймгийн боловсролын салбараас Монгол улсын ардын болон гавъяат багш цолтон, төрийн одон, медалийн эзэд, эрдэмтэн мэргэд зэрэг олон арван алдартнууд төрөн гарсан нь уг салбарын ажил үйлс өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байж ирснийг гэрчлэнэ.
Тэрхүү амжилт бүтээлийг буй болгоход манай ахмад, дунд үеийнхэн, тэдгээрийн халааг авч, ариун үйлсийг нь залгамжилж, боловсролын салбарын өнөөдрийн түшиг тулгуур нь болж буй та бүхний хувь нэмэр, хөлс хүч их байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
«Ардын багш» хэмээх эрхэм алдрын эзэд, хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэнд баярллаа!
Төр, засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд эрх зүйн шинэ орчинд ажиллаж байгаа та бүхэн 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай биелүүлэн, менежментийг сайжруулах, сургалтын ая тухтай орчинг бүрдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох талаар шинэ шинэ амжилт гаргаж , улсын тэргүүний салбарын хэмжээнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.
Хүүхэд бүрийн авъяасыг нэн илрүүлж, тэднийг орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлэн аймаг, улс орны нэрийг дэлхийд алдаршуулахын төлөө багш болгон хүчин чармайлт гаргаж, өөрсдийгөө боловсруулж, орчин үеийн дэвшилтэт технологи, ололтоос байнга суралцаж байхыг уриалж байна.

Улс үндэстний хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг тал бүрийн мэдлэг боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй, хийж бүтээх эрмэлзэлтэй, авъяас чадвартай болгон хүмүүжүүлэх ариун үйлсдээ уулын чинээ өндөр амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Сургууль бүхэн хөгжин цэцэглэх болтугай.
Ардын багшийн алдар бадартугай.