Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИСЛАМ ШАШИНТНЫ ҮНДСЭН ХОЁР БАЯРЫН НЭГ БОЛОХ “КУРБАН АЙТ”

2014-10-03

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан Ислам шашинтны үндсэн хоёр баярын нэг  болох “Курбан айт” баярын арга хэмжээнд оролцохоор Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас ирсэн Олон улсын буяны “Мелли-Гөрш Хасане” байгууллагын төлөөлөгч ноён Исмайл Башарыг хүлээн авч уулзав. Ислам шашинтны өргөн дэлгэр тэмдэглэдэг “Курбан айт” баяраар айл бүр хонь үхэр зэрэг малаар өргөл барьж ядуу хүмүүст тараадаг юм. Түүнчлэн “Курбан айт” баяр нь энх тайван эв нэгдэл, аз жаргалыг бэлэгддэг.
Энэхүү буяны байгууллага нь 1800 толгой мал өглөгөнд гаргаж айл өрхүүдэд тараахын хамт амьжиргааны түвшин доогуур 150 өрхөд хоол, хүнсний болон  50 тн нүүрсний тусламж үзүүлэх гэж байна. Цаашид тус аймгийн хараагүй ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахаар төлөвлөж байгаагаа төлөөлөгчид илэрхийлэв. Уулзалтанд ММШашинты Муфтият холбооны тэргүүн М.Азатхан оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%