Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтанд хамрагдав

2014-10-02

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүдэд зориулж Хууль зүйн яамнаас жил бүр мэргэжил аргазүйн сургалт явуулдаг. Энэ сарын 25-26-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран орон нутаг, нийслэлд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,эрхзүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдэд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас сургалт явуулсан юм.
Сургалтаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого, Засгийн газраас баримталж буй бодлогын хэрэгжилт, орон нутагт зохион байгуулж байгаа ажлын үр дүнгийн талаар цаг үеийн мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар нар өгсөн юм. Цагдаагийн Ерөнхий газраас Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал,тулгамдаж байгаа асуудлыг арилгах, Байгаль хамгаалах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга замыг олох, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт түүнийг бууруулах аргачлал зэрэг сэдвээр чиглэл хариуцсан мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлэг явууллаа.
Орон нутгийн мэргэжилтнүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга аргачлалыг ойлгуулах замаар тэднээр дамжуулж орон нутагт төлөвшүүлэх нь зохион байгуулагчдын гол зорилго юм. Зохион байгуулагчдын дараагийн нэг том зорилт нь  иргэдээ эрх зүйн мэдээлэл, мэдлэгтэй болгох явдал юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%