Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх «Аксакалдар алкасы» буюу «Ахмадын зөвлөл» нь 2006 оноос ИТХ-ын даргын санаачлагаар байгуулагдан ажиллаж байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд аймаг орны нийгэм, эдийн засгийн салбарт он удаан жил ажиллаж байсан баялаг туршлагатай, төр, түмний хүндэтгэл хүлээсэн ахмадуудын төлөөлөл болох 25 хүн багтдаг.
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Аймгийн Засаг дарга Х.Дармен, Өлгий сумын ИТХ-ын дарга С.Онгар нар тус зөвлөлийн гишүүн ахмадуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.
Ахмадууд хүндэтгэл үзүүлсэн явдалд талархал илэрхийлэхийн хамт аймаг орны нийгэм, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлууд болон аймаг, сумын удирдлагаас зохион байгуулж байгаа ажил үйлсийн ололттой тал болон оршиж буй дутагдлын талаар ч өөрсдийн санал бодлоо хэлж, цаашдаа анхаарч ажиллахыг аймаг, сумын удирдлагуудаас хүсэв.
2014.09.30