ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ИТХ-ын 7 дахь удаагийн ээлжит 12 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар ИТХ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэл, Тэргүүлэгчдээс 2018 онд хийсэн ажлын тайлан, 2019 оны зорилт, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 онд хийсэн ажилд хяналт шинжилгээ хийсэн дүгнэлт, ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар Төлөөлөгчдаас гарсан саналын дагуу хийсэн ажлын тайлан, Сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх араг хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилт, Шарын гол сумын Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны зорилтын хэрэгжилт 2019 оны зорилт, Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хйисэн дүгнэлт, Сумын 2019 оны төсөв батлах, Төсвийн талаар хийсэн Дархан-Уул аймгийн аудитын газрын дүгнэлт, Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг тус тус шинэчлэн тогтоож баталлаа.