Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нийт сонгуультан, ажилтнуудад Монгол улсад НӨУЁБ үүсч хөгжсөний 20 жилийн баярын мэндийг хүргэе.
НҮБ, УИХ-ын Тамгын газартай хамтран Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг орон даяар нэгдсэн цахим хуудастай болгох төсөл хэрэгжүүлж байгаад орон нутгийн Хурлын байгууллагууд талархан хүлээж авч байна.
Хурал нь нэгдсэн нэг сүлжээтэй болсноор Улсын хэмжээнд Хурлын байгууллага, түүний үйл ажиллагаа, орон нутгийн онцлог тэдний давуу тал, шинэлэг санаа, тэргүүн туршлагыг судлан үйл ажиллагаанд нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, гадаадын ижил төстэй байгууллагатай харилцахад ач холбогдолтой зүйл болсон гэж үзэж байна.
Баян-Өлгий аймгийн ИТХ нь 2012 оноос 33 төлөөлөгчтэй, 11 Тэргүүлэгч гишүүнтэй, Ажлын алба 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Аймгийн хэмжээнд 13 сумын Хурал, 313 сумын ИТХ-ын төлөөлөгч, 90 багийн ИНХурал, 92 мянган иргэд, сонгогчидоо төлөөлөн ажиллаж байна.
Хурлын сонгуультан ажилтан та бүхэнд орон нутгийн хөгжлөө төлөвлөх, бодлого боловсруулах, төсвөө бүрдүүлэх, санхүүгийн эрх мэдлээ эдлэх боловсон хүчний бодлогоо явуулах зэрэг хуулинд заасан эрх мэдлээ эдлэхэд амжилт хүсье.
Үүний тулд Монгол улсад төвлөрийг сааруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг та бүхэнд уриалж байна.
Орон нутгийн Хурлын байгууллагад дэмжлэг үзүүлж байгаа төслийн багийнханд баярлан талархсанаа илэрхийлье.