Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өмнөд Солонгосын Инчон хотноо болж буй Азийн наадамд Монгол Улс амжилттай оролцож байна

2014-09-22

Өмнөд Солонгосын Инчон хотноо болж буй Азийн наадамд Монгол Улс медалийнхаа чанараар БНХАУ, Өмнөд Солонгос, Япон улсын дараа дөрөвдүүгээр байрт бичигдэж байна. Манай буудлагын тамирчид хүрэл медаль хүртэн медалийн салхийг хагалсан бол жүдогийн тамирчид маань хоёр алт, нэг мөнгөн медалийг эх орондоо авчраад байгаа нь бахархалтай.
Харин эрэгтэй сагсан бөмбөгчдийн баг А хэсэгт багтсан ба эхний тоглолтыг Гонг-хонгын багтай тоглож 86-77 аар хожисон бол өчигдөр Малдивын багтай хэсгийн 2 дахь тоглолтыг хийж 112-54 өөр илт давуу хожисон байна. Өнөөдөр 14.00 цагт хэсгийн 1 байрны төлөө Инчон хот дах Самсан Уолд  спорт зааланд  Кувейт улсын шигшээ багтай тоглоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%