Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэж юу вэ?

2014-09-17

  • Гэмт хэрэг нь хаана ч, хэнд ч тохиолдож болно. Та болоод таны гэр бvлийн хайртай гишvvд чинь ч гэмт хэргийн хохирогч болж болно. Гэвч та гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зарим энгийн аргыг хэрэглэснээр гэмт хэргийн хохирогч болох рискийг багасгаж чадна.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэдэг нь зөвхөн хууль хяналтын байгууллагын  vvрэг биш, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын амжилт нь ард иргэд та бvхний тусламж дэмжлэг, оролцооноос ихээхэн шалтгаална.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь цорын ганц хууль хяналтын байгууллагын vvрэг биш. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь
  • ХYН БYРИЙН YYРЭГ юм.
  •  Ард иргэдийн оролцоо, туслалцаа дэмжлэггvйгээр гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа vр дvнтэй явуулж чадахгvй гэдэг нь олон жилийн туршлагаас харагдаж байна.
 
Иймээс аймгийн ГХУСАЗЗ нь ард иргэдийг єєрсдийн бие махбодоо  болон єєрсдийн ємч хєрєнгєє гэмт хэрэг зєрчлийн халдлагын зvйл болгохгүйн тєлєє гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх зарим арга замыг єєрсдийн ажил, амьдралдаа хэрэгжvvлэхийг санал болгож байна.
          
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэдэг нь гэмт хэрэг зєрчлийг vйлдэх нєхцєл, бололцоог бууруулах арга техник юм. Та єєрєє гэмт хэрэг зєрчил, хулгай дээрэм, архидан согтуурах, мансуурах зэрэг гэмт хэргийг vйлдэн гэмт хэрэгтэн болохгvй байх талаар анхаарч байгаа бол гэмт хэргийн хохирогч болохгvй байх талаарч мєн анхаараарай.

Иргэн та дараах зvйлсийг санаж яваарай
Ихэнх гэмт хэрэгтнvvд гэмт хэрэг vйлдэх ая таатай нєхцєл бололцоог хайгчид шvv.
Гэмт хэргийн хохирогч болох ямар нэгэн нєхцєл боломжийг бvv олгоорой.
Єєртєє болон єєрийн ємч хєрєнгєндєє хяналт тавиарай.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдрэмжтэй бай.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарчмууд
Олонхи гэмт хэрэг нь  гэмт хэрэг vйлдэгдэх байгаль цаг уурын таатай нєхцєл байдал болон хохирогчийн анхаарал болгоомжгvй байдлаас vvдэн гардаг.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга нь гэмт хэрэг vйлдэх нєхцєл бололцоог багасгаж байх ёстой.  
Хүмүүс єєрсдийн бие махбодийг тєдийгүй єєрийн эд хєрєнгєнийхєє аюулгvй байдлыг хангах, мєн бусдын юмыг єєрийн мэт хамгаалах үүрэгтэй гэдгийг бvрэн ухамсарласан байх ёстой.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам нь  хэн нэгнийг болон  хэн нэгний эд хєрєнгийг  хамгаалахад чиглэгдсэн байх ёстой.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%