Дорнод аймгийн Теннисний холбооны тэргүүнээр Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ц.Баярцогт энэ оны 03 сарын 08 өдрөөс сонгогдон ажиллаж байгаа билээ. Ажлаа авснаас хойш 3 удаагийн олон улсын тэмцээнд баг тамирчдаа ажилтай оролцуулсан бөгөөд хамгийн сүүлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Алтан-Эмээл” хотод зохион байгуулагдсан 3 улсын 24 хотын баг тамирчид өрсөлдсөн тэмцээнд 0132 ангийн тамирчин спортын мастер д/а Ч.Түвшинтөгс, спортын мастер Ц.Баярцогт, спортын мастер н.Бэгз, спортын мастер Н.Батзориг, спортын дэд мастер н.Гантулга, Батсайхан гэсэн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож багаараа ТЭРГҮҮН байр эзэлсэн байна. Энэ тухай БНХАУ-ын нэгэн өдөр дутамын сонинд Монголчууд манайханд Теннис заалаа хэмээн нийтэлсэн байна. Дорнод аймгийн Теннисний спортын баг тамирчиддаа амжилт хүсье.