Олон улсын оюутны спортын холбоо (FISU)-ноос зохион байгуулдаг оюутны ДАШТ ОХУ-ын Якутск хотноо энэ сарын 10-14-нд болж өнгөрөв. Тус тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин эх орноо төлөөлөн оролцжээ. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 49 кг-д Г.Ариунболд мөнгөн медаль авсан бол 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Билгүүн, 75 кг-д Ж.Отгонжаргал болон эмэгтэйчүүдийн 51 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Гүндэгмаа нар хүрэл медалийн эзэд боллоо.
эх сурвалж: http://mongolnews.mn
эх сурвалж: http://mongolnews.mn
