Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-10-25

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хорооны долоодугаар хуралдаан 2018 оны 10-р сарын 25-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга О.Энхтайван, ажлын хорооны гишүүн Д.Алтандөш,  З.Болдбаатар, Б.Нэргүй, Д.Бэгзцэрэн, Д.Отгонсүрэн, Г.Баярсүрэн, М.Эгэз нар оролцлоо.

Тус хуралдаанаар

2018 оны Налайх дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт,

Налайх дүүргийн Эдийн засаг нийгмийг 2019 онд  хэрэгжүүлэх үндсэн чиглэл батлах

Татварын орлогын 2018 оны 3 улирлын тайлан

ОНХС-ын хэмнэгдсэн хөрөнгийг зарцуулах тухай

Хангамжийн төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн  газар байгуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын  31-ний өдрийн 8/02  дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай нийт 5 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа.

Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Есдгээр хуралдаанд  өргөн барихаар болов

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%