Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19,1 дэх хэсэгт заасан заалтуудын хэрэгжилтийг хангах хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн Байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран манай аймагт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл” байгуулах ажлыг зохион байгуулж мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган 2018 оны 10-р сарын 10-ны өдрүүдэд ажиллаа.
Уг арга хэмжээний хүрээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийн, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/ лавлах”, “Амьтан, ургамал тэдгээрийн эд эрхтнийг таних гарын авлага” номуудыг аймгийн салбар зөвлөлд хүлээлгэн өглөө.
