Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРЭХ ПҮРЭВ ГАРАГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙНЭ

2018-10-02

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн  хуралдаанаас “Хоггүй Өлгий ”  нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай 114 дүгээр тогтоол гаргсан юм.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах, иргэдийн ая тухтай ажиллаж, цэвэр аюулгүй амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 04-ний  өдөр буюу ирэх Пүрэв гарагийн 13:00 цагаас Өлгий сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээ хийгдэх тул ард иргэд,  Төрийн болон төрийн бус аж ахуйн  байгууллагуудыг идэвх санаачлагaтай оролцохыг уриалж байна.

Их цэвэрлэгээг Өлгий сумын ЗДТГ-аас гаргасан хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороололд хийнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%