Олон түмэнд танигдсан Гэрэл зурагчин Н.Нуржасын УУЛС ДУНДАХ ЕРТӨНЦ" гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Анх удаагаа олны хүртээл болох гэж байгаа энэхүү үзэсгэлэнд Н.Нуржасын Монгол орныг тойрон аялж, мэргэжлийн өндөр түвшинд авсан үзэгчдийн сэтгэлийг татаж чадах сонирхолтой 50 гаруй гэрэл зургууд түлхүү орсон байгааг дуулгахад таатай байна.
