2018 оын 09 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж дараах таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан зарлан хуралдуулах тухай, Зарим өмчийн талаар болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай мөн аймгийн ИТХ-ын даргын нөөц хөрөнгөнөөс хөрөнгө шийдвэрлэх тухай, Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай нийт 5 асуудлыг хэлэлцэв. Дашрамд дурдахад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит VI дугаар хуралдааныг ирэх сарын 10-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн санаачилгаар “Хоггүй Өлгий” аяны хүрээнд ирэх долоон хоногийн бямба, ням гарагуудад аймгийн төвийн нутаг дэвсгэрт бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээ хийхээр боллоо
