Литва улсын элчин сайдын санхүүгийн дэмжлэгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Сайнхүү Ивээл Сан”-тай хамтран “Төсөв батлах үйл явцыг сайжруулах нь” төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн “НУТГИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох “Төрийн албаны тухай хууль”, Санхүү ивээл сангийн тэргүүн С.Гантуяа “Манлайллын дотоод хүчин зүйл”, МНУХ-ны ажлын албаны дарга П.Янжинлхам “ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч ба манлайлал”, доктор, профессор С.Энхцэцэг “Олон нийтийн харилцаа ба хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах вэ?”, Зорилготой амьдрал ТББ-ын Тэргүүн П.Цэрмаа “Амьдрах урлаг” сэдвээр зохион байгуулж байна.
Сургалтанд аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч, Хэрлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сэргэлэн сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч болон багийн эмэгтэй дарга нар оролцсон байна.
Сургалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Санхүү ивээл сангийн тэргүүн С.Гантуяа, МНУХ-ны ажлын албаны дарга П.Янжинлхам нар сургалтанд хамрагдсан аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч, Хэрлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сэргэлэн сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч болон багийн эмэгтэй Засаг дарга нарт баяр хүргэн, сертификат гардуулж дурсгалын зураг татууллаа.
СУРГАЛТ 2 ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН.