Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-09-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Улс төрийн Боловсролын Академийн Дорнод салбар хамтран аймгийн 2018 оны төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд тус сонсголыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, төсөв, эдийн засгийн бодлогын хорооны дарга Б.Гэрэлт-Од удирдан явууллаа.


Аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа “аймгийн төсвийн 2017, 2018 оны гүйцэтгэл, явц, 2019 оны төсвийн төслийн талаар” , аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон “2018 онд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын тайлан”, аймгийн Төрийн аудитын газрын дарга Б.Болортуул “Улс, орон нутгийн 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтын талаар” болон "2018 оны төсвийн төсөлд өгсөн санал" зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгөн сонсголд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.


Энэхүү сонсгол нь 2019 оны төсвийн төсөл, Аймгийн Засаг даргын нийгэм эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хөрөнгө оруулалтын төслийг боловсруулж байгаа үед зохион байгуулагдсан нь төлөөлөгчдийг тодорхой мэдээлэлээр хангасан цаг үеэ олсон арга хэмжээ боллоо.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%