Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.

2014-09-11


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр улс, орон даяар тэмдэглэж байна. Монголын ард түмэнд тохиолдсон гашуун түүхийг дахин давтагдахгүй байх гэдэг утгаар эл өдөр аймаг, сумын удирдлагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд 19 дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Данригданжаалин хийдтэй хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, 108 зул мандааж, Ганжуур Данжуур их хөлгөн судар, Гүсэн тугийн мандал өргүүлэн, Цогчин хуруулж буян хишгийн ном айлтгуулж, 60 гаруй иргэнийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.



Тус арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар, аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Болд болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн оролцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр нар хэлмэгдэгсдийн гэр бүл, хүүхдүүд нийт 50 иргэнд мөнгөн тусламж олгосон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%