Тэртээ 1924 онд тухайн үеийн ардын Засгийн газрын шийдвэрээр Мал эмнэх
сургуулийг анхлан байгуулсан нь одоогийн Дорнод Политехникийн коллеж
юм.90-н жилийн хугацаанд мал эмнэлэг,хөдөө аж ахуй,газрын тос,ахуйн
үйлчилгээ зэрэг төрөл бүрийн мэргэжлүүдээр 16000 гаруй мэргэжилтэй
ажилтанг бэлтгэсэн энэ сургуулийн түүхэн ойд тус сургуулийг үе үед
удирдаж байсан захиралууд,багш ажилтанууд үе үеийн төгсөгчид Монгол орны
өнцөг булан бүрээс хуран цуглаж ойн баяраа тэмдэглэж байна.Түүх дурсамж
өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн ,ангиудын уулзалт,баярын хурал зэрэг
үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд баярын нээлтээ өнөөдөр
сургуулийнхаа гадаа талбайд албан ёсоор нээсэн бол орой 19 цагаас
Тусгаар тогтнолын талбайд Шоу арга хэмжээг зохион байгуулах юм. Дорнод Политехникийн Коллежийн ойн арга хэмжээнд УИХ-н гишүүн ,тус сургуулийн
удирдах зөвлөлийн дарга Х.Болорчулуун, аймгийн ИТХ-н дарга
Р.Зоригтбаатар,аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн нар оролцож баяр
хүргэн үг хэлсэн юм.