Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн ТИКА төслөөс Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Баян-Өлгий дахь салбарт 65400 ам.долларын өртөг бүхий орчин үеийн дэвшилт технологи болох компьютер оёдлын машиныг бэлэглэж тус агентлагийн туслах зохицуулагч ноён Турдан хүлээлгэн өглөө. Машиныг хүлээж авснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгээхэн хэсэгт хөдөлмөр эрхлэх, тэр тусмаа орчин үеийн дэвшилт технологи болох компьютер оёдлын машинаар хувцас хунар оёж шийдэх, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байна.
Уг оёдлын машин нь хатгамал бүтээгдэхүүн, европ маягийн хувцас оёх зэрэг олон үйлдэлтэй бөгөөд нэг удаагийн үйлдлээр 10 ш хувцас оёж гаргах хүчин чадалтай юм.
Машин үйлдвэрлэлд нэвтэрснээр бүтээгдэхүүн гаргах үйл ажиллагаа эрчимжиж, чанар нь дээшилж, 10 хүнийг ажлын байртай болгох боломж бүрдэх юм.
МХҮХ-ны Баян-Өлгий аймаг салбар нь байгуулагдаад 3 жил болж байгаа, салбарын дэргэд оёдлын цех ажиллуулаад жил хагас хугацаа өнгөрч байгаа боловч хараагүй иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх, зарим хүнийг ажлын байртай болгох талаар нэлээд санаачлагатай ажиллаж байгаа юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.