Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хангайн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх “Хангайн бүс-2018” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдав.

2018-09-17

Хангайн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх “Хангайн бүс-2018” сэдэвт арга хэмжээ 09 сарын 14-15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт хэлэлцүүлэг, урлаг, спортын энэхүү арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Төлөөлөгчид, Ажлын албаныхан зэрэг 100 гаруй хүн оролцов. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Ц.Цолмон болон судлаач Н.Лувсанжав нар оролцов.Энэхүү арга хэмжээнд аймгийн 9 төлөөлөгч, хурлын ажлын албаныхан оролцов. Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга М.Батдорж "Аймгийн ИТХ-аас сум, багийн хуралд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж буй туршлага" сэдэвт илтгэл тавив.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4276
2948 / 69%
834 / 20%
244 / 6%
250 / 6%