Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, Зууны манлай
соён гэгээрүүлэгч, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой
өнөөдөр буюу 09 дүгээр сарын 07-ны өдөр тохиож байна.
Аугаа эрдэмтэн, эх хэлийг үндэслэгч, их зохиолч Цэндийн
Дамдинсүрэнгийн алдар гавъяаг мөнхжүүлэх, намтар, уран бүтээлийг
сурталчлан таниулах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор их
эрдэмтний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох,
аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох агентлагийн удирдлагууд оролцлоо.
Мөн МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Хэрээ, МУ-ын СТА Ж.Цагаан
нарын санаачлагаар, МСҮТ-ийн гар урлалын багш М.Цогтсайханы их эрдэмтний 110
жилийн ойд зориулан урласан Цагаан толгойн гэрэлт самбарын нээлт боллоо.
Уг арга хэмжээний хүрээнд “Номын ертөнц” дүрийн тоглолт, “Яруу
эгшиглэн” уран уншигчдын “Гала тоглолт”, Орон нутгийн зохиолчдын уран бүтээлийн
үзэсгэлэн аймгийн Хөгжимт драммын театрт, орон нутгийн зохиолчдын уулзалт
аймгийн Төв номын санд тус тус зохион байгуулагдаж байна.