Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн хэмжээнд энэ онд 4,5 сая толгой мал өвөлжинө

2018-09-10

Аймгийн хэмжээнд 14 сумын 66 багийн 5028 малчин өрхөд хонин толгойд шилжүүлсэнээр 4,5 сая толгой мал өвөлжинө. Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор аймгийн аюулгүй нөөц өвс 250тн, тэжээл 50тн, сумын аюулгүй нөөц өвс 1400тн, тэжээл 420тн тус тус бэлтгэх төлөвлөгөөтэй  байна. Өнөөдрийн байдлаар  аймгийн аюулгүй нөөцөд өвс 144,8 тн  буюу 57,9 хувь, тэжээл- 36,3тн  буюу 72,6 хувийн гүйцэтгэлтэй. Сумдын аюулгүйн нөөцөд өвс 279,9тн буюу 19,9 хувь, тэжээл 292,2тн буюу 69,5 хувьтай байна.

Мөн энэ онд аймаг дундын отрын нөөц бэлчээрт хонин толгойд шилжүүлснээр 40,0 мянган толгой мал отроор өвөлжих боломжтой.

Аймгийн хэмжээнд улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас газарт малчин өрхийн 10 хувь буюу 500 малчин өрхийн 234,1 мянган толгой мал оторлохоор тооцож байна.

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%