Монголын Хуульчдын Холбоо үүсгэн байгуулагдсаны “НЭГ ЖИЛИЙН ОЙ”-г
тохиолдуулан хуульчдын холбооны орон нутгийн салбараас хамтран холбооны
үйл ажиллагааг сурталчлах “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” 2014 оны 09 дүгээр сарын
06-ны өдрийн 10 цагт Чойбалсан хотын “Тусгаар тогтнолын талбай”-д
амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр зохион байгуулагч
байгууллага болох шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагуудын зүгээс
Чойбалсан хотын иргэддээ мэндчилгээ дэвшүүлж, танин мэдэхүйн хөгжөөнт
АХА тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд өмгөөлөгчид иргэдэд үнэ
төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.