Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УРИЛГААР БНБУ-ЫН РУСЕ МУЖИЙН ЗАХИРАГЧААР АХЛУУЛСАН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2018-07-19

Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын урилгаар Бүгд Найрамдах Болгар Улсын Русе мужийн захирагч Галин Тодоров Григоров, Бүгд Найрамдах Болгар Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Камен Петров Милков болон албаны бусад хүмүүсийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Баянхонгор аймагт албан ёсны айлчлал хийлээ.
Албан айлчлалын хүрээнд талууд хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашид хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн харилцан ашигтай үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
Айлчлалын бүрэлдэхүүнийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр хүндэтгэн хүлээн авч уулзаж, аймаг орон нутгийн онцлог, тодорхой асуудлуудыг хөндөн харилцан санал солилцлоо.

Ц.Мөнхзул /2018.07.19/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%