УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллав
2018. 07.03 - 07-ны өдрүүдэд Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй хамт Хангай , Цахир, Өндөр- Улаан, Тариат, Жаргалант, Чулуут сумдын иргэдтэй уулзалт хийв. Уг уулзалтаар УИХ-аас гарч байгаа шийдвэр болон хийж хэрэгжүүлсэн ажлууд, УИХ-д оруулж батлуулсан хуулиудын талаар танилцуулан ард иргэдийн санал бодлыг сонсон нээлттэй ярилцаж сонирхсон асуултанд хариулт өглөө. Ард иргэдийн зүгээс нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлууд бол сургууль, цэцэрлэг, соёлын төв, гүүрний асуудлуудыг шийдэж өгөхийг хүслээ.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4279