Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2014” үзэсгэлэн худалдаа 9
дэхь жилдээ 09 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд “тусгаар тогтнолын
талбайд” зохион амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 14 сумын 6 аж ахуй нэгж, 6 хоршоо, нөхөрлөл, 96 иргэн оролцож 11 үүлдэр омгийн 99 толгой мал, амьтан, 27 нэр төрлийн хүнсний ногоо бүтээгдэхүүн худалдан борлуулсан байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар оролцож үг хэллээ. Үзэсгэлэн худалдааны үеэр
явуулын лаборатори ажиллаж зоон өвчний шинжилгээг хийлээ.