Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЛҮН СУМ “ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙ, МАНЛАЙЛАЛ” АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАЛАА

2018-07-07

Лүн сум нь төрийн 9 байгууллагатай. Сумын Засаг даргын Тамгын газарт 31, Ерөнхий боловсролын сургуульд 42, Эрүүл мэндийн төвд 20, Цэцэрлэгт 18, Соёлын төвд 5, Цаг –уурт 6, Авдрант -403 нээлттэй хорих ангид 53, байнгын ажиллагаатай Цагдаагийн постод 9, Мал эмнэлэгийн хорио цээрийн албанд 10 нийтдээ сумын хэмжээнд 196 албан хаагч ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. “Төрийн албан хаагчдын ёс зүй, манлайлал” анхдугаар зөвлөгөөнийг нээж сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Даваахүү хэлсэн үгэндээ: Хүн өлсөхөөрөө хоол иддэг, цангахаараа ус уудагтай адилхан төрөөс, төрийн байгууллагаас үйлчилгээ авахын тулд ханддаг. Иймээс Төрийн албан хаагчид бол бүгд дарга, мэргэжилтэн гэлтгүй бүгд үйлчилгээний ажилтан учир бид иргэнд үйлчлэх үйлчилгээний ажилтан гэдгээ байнга санаж ажиллах нь чухал” хэмээн онцлон хэлсэн байна. Зөвлөгөөнд урилгаар  сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор ШУТИС-ийн багш Н.Ариунтуяа “Төрийн албаны харилцаа, хандлага” “Төрийн албаны ёс зүй” сэдвээр сургалт явуулсан нь орон нутгийн төрийн албан хаагчдад үр өгөөжтэй ажил болсон төдийгүй төрийн ажилд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад ажилтнууд ажлын туршлага, үнэтэй санал санаачилга, зөвлөмж өгсөн байна.   

Тус зөвлөгөөнөөс дараах уриалгыг гаргаж, хэрэгжүүлэн ажиллахаар болжээ. Үүнд:

  • Монгол Улсын үндсэн хуулиар тогтоосон Шудрага ёс, Ардчилсан ёс, Хууль дээдлэх зарчим төрийн албаны тухай хуулиар тогтоосон ард түмэндээ үйлчлэх зарчмыг бүх албан хаагчид өдөр тутамын үйл ажиллагаандаа удирдлага болгон эх орон ард түмнийхээ ашиг сонирхолыг хувийн ашиг сонирхолоос ямагт дээгүүр тавьж өөрт олгогдсон албан тушаалын бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлэе.
  • Хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, ажлын цагийг баримталж, үр бүтээлтэй өнгөрүүлдэг хариуцлагатай албан хаагч болцгооё.
  • Төрийн албаны нэр хүндийг ямагт өндөрт өргөж, өөрийн мэдлэг чадвараа ахиулъя.
  • Харилцааны ур чадвараа сайжруулж, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлж, байгууллагын уур амьсгал соёлыг дээшлүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлье.
  • Эрүүл биед саруул ухаан оршдогийг анхаар ч өөрийн эрүүл мэнддээ цаг гаргаж, хөдөлгөөн, спортыг дэмжин ажиллъя.

Мөн зөвлөгөөний үеэр Засаг даргын Тамгын газрын Нягтлан бодогч М.Баттунгалаг, Жолооч Д.Даваацэрэн, Сургуулийн багш Б.Энхтуул, Т.Баярсайхан, Эрүүл мэндийн төвийн ажилтан  С.Батхүү, Т.Энхжаргал, Цэцэрлэгийн багш Л.Чаминцэцэг, С.Цогбадрах, Соёлын төвийн үйлчлэгч Д.Цэндсүрэн нарын албан хаагчдыг “Байгууллагын шилдэг ажилтан”-аар өргөмжилж шагнасан бөгөөд сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санч М.Оюуныг “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%