Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬ ОРЧИН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО СУМЫН УУЛ УУРХАЙ ОЛБОРЛОЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ ,НӨХӨРЛӨЛҮҮДЭЭР ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ХИЙВ

2018-06-22

Байгаль орчин бодлого хяналтын хороон дарга М. Даландаваа, гишүүд Б. Батсүх,  Х. Асальбек, Д.Энхцацраг нар 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр  Шарын гол сумын уул уурхай олборлож байгаа аж ахуйн нэгж ,нөхөрлөлүүдээр төлөвлөгөөт шалгалтаар явлаа.  Шалгалтаар явах үед нэлээд олон зөрчил дутагдал гарч байна. Үүнд:

1.    Уул уурхай олборлолт явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд  холбогдох бичиг баримтын бүрдэл ажлын байранд байхгүй, дутуу

2.    Хил хязгаар тэмдэг тэмдэглэл, шон  бараг байхгүй

3.    Зөвшөөрөлгүй газар дур мэдэн ухсан

4.    Голын хамгаалалтын орчимд олборлолт явуулсан / санжинт /

5.    Зөвшөөрөлгүй газар уурхайн кэмп байгуулсан.

6.    Өөр сумын нутгаас зөөвөрлөн, тээвэрлэн Шарын гол сумын гол орчим угааж үйлдвэрлэл явуулж байна.

7.    Зөвшөөрөлгүй гадны иргэд авч ирж ажлуулах зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн.

Иймд дээрх илэрсэн зөрчлийн дагуу тодорхой ажил зохион байгуулж хийхийг хорооны зүгээс Сумын Засаг даргад уламжилж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%