Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Залуучуудын хөгжлийн төв” нээлтээ хийлээ.

2014-09-05

НҮБ-ын Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд “Залуучуудын хөгжлийн төв” 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймагт нээлтээ хийлээ.   
Залуучуудын хөгжлийн төсөл нь Монгол улсад өрнөж буй нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн үед үүсч буй хүндрэл бэрхшээлийг залуучуудын даван туулах чадварыг нэмэгдүүлэх, тэдний эмзэг байдлыг бууруулахад туслах юм.
Төслийн үйл ажиллагааг залууст хүргэх үндсэн үүд хаалга нь Залуучуудын хөгжлийн төв байх бөгөөд энэ төвөөр дамжуулан залуучуудад төрөл бүрийн сургалт, дугуйланд хамрагдах, чөлөөт цагаа эрүүл, боловсон өнгөрүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх ба мэдлэг, ур чадвар хөгжүүлэх үйлчилгээг тус тус хүргэнэ.
Энэхүү төслийн  үйл ажиллагаанд Швейцарийн хөгжлийн агентлаг, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал,  НҮБын Хүн амын сан Залуучуудын хөгжлийн төслийн менежер З.Уянгаа, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг даргын орлогч Н.Санатбек, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран  дэмжин оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4479
3114 / 70%
862 / 19%
246 / 5%
257 / 6%