МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 18 СУРАГЧ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Баянхангай сумын дунд сургуульд 1983-1996 онд математик, физик, мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан Л.Ганбаатарын нэрэмжит “Математикийн олимпиад” зохион байгуулагдсан бөгөөд 6-12 дугаар ангийн 52 сурагч оролцож, 18 сурагч медаль хүртсэн байна. Тус “Математикийн олимпиад”-ыг Л.Ганбаатар багшийн гэр бүл болон математикийн багш Б.Буянхишиг үр хүүхэд, дүү нарынхаа хамтаар санаачлан зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүрийн 10-р сарын 29-ны өдөр уламжлал болгон зохион байгуулахаар болжэ