АРХУСТ СУМ ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН “МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Төгсөх ангийн сурагчид амьдралын их далайд хөл тавих цаг аль хэдийн иржээ. Чухамдаа хүнийхээ хувьд хэн болох вэ, ямар замаар яаж алхах вэ, би ирээдүйгээ хэрхэн бүтээх вэ гэдгээ сонгох сонголтын өмнө ирлээ гэсэн үг юм. “Мэргэжил сонголтын аян”-ы хүрээнд Архуст сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн Г.Батзаяа багштай 9 дүгээр ангийн сурагчдын дунд “Мэргэжил бүхэн сайхан” лекцийг зохион байгуулжээ. Энэ үеэр сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Л.Тонирмаа, ЗДТГ-ын Газрын даамал Б.Саруул, Хууль эрхзүйн мэргэжилтэн Б.Солонго, Соёлын төвийн бүжгийн багш Ц.Нарангэрэл, ЕБС-ийн бага ангийн багш Т.Асемгүль, Хэсгийн цагдаа Б.Анхбуян нар өөрсдийн мэргэжлийн давуу тал, онцлогын талаар төгсөх ангийн сурагчдад мэдээлэл өгч, харилцан ярилцсан байна.