Алтанцөгц сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д. Бахыт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх 6 сарын 24-нд зохион байгуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шийдвэрлэсэн билээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуульд аймгийн МАН, АН оролцохоо илэрхийлсэн юм. Аймгийн МАН-аас Билалын ГУЛНАР, АН-аас Солтаны ШАЯХМЕТ нарын нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн хуулинд заасан хугацаанд аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн байна.
Мөн Сагсай, Дэлүүн сумдын ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгууль явагдах бөгөөд Сагсай сумын 3 дугаар багийн нөхөн сонгуульд МАН-аас Буланбайн СЫРЫМБЕТ, Дэлүүн сумын 5 дугаар багийн нөхөн сонгуульд Семсерханы ХАРАШАШ нар нэр дэвшиж байна.
Сонгуулийн хороо намуудаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянаж үзээд нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэр гарсан талаар аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
