Аймгийн ИТХ-ын шинээр сонгогдсон залуу төлөөлөгчид лобби бүлэг байгууллаа
Дорнод аймгийн ИТХ-ын шинээр сонгогдсон залуу төлөөлөгч нар нэгдэн ард иргэд,байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх,газрын тос уул уурхайн салбар тэр дундаа Монгол Улсын Засгийн газар "Петрочайна Дачин тамсаг"ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Дорнод аймагт хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий лобби бүлгийг өнөөдөр албан ёсоор байгууллаа.