Аймгийн ИТХ-ын Төсөв, эдийн засгийн бодлогын хорооны дарга Б.Гэрэлт-Од “Орон нутгийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх”
Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа “Орон нутгийн төсвийн орлогын талаар”
Дорнод Их сургуулийн багш С.Энхжаргал “Чойбалсан хотын оршин суугчдын сэтгэл ханамжийг судлах нь”
Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батдорж “Орон нутгийн өмчид хадгалалт, хамгаалтанд тулгамдаж буй асуудлууд”
Аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Болормаа “Улс, орон нутгийн 2018 оны төсвийн хөрөнгө оруулалт, цаашид хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах” илтгэлүүд уншиж орон нутгийн хөрөнгө оруулалтыг оновчтой, үр ашигтай төлөвлөх арга замыг бий болгох, төр хувийн хэвшлийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо.