Улсын Тэргүүний 8-р сургуулийн нээлттэй хичээлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох оролцсон юм.
Тус сургуулийн 6а ангийн сурагчдад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, сургалтын менежер Г.Анхжаргал байгал эх дэлхий, уул ус, гол мөрнөө хайрлан хамгаалах сэдвээр нээлттэй хичээлийг явуулж, сурагчидтай харилцан ярилцлаа.
Сурагчид хичээлд идэвхтэй оролцож, багшийн асуусан асуултад нээлттэй хариулж байгаль орчноо хайрлан хамгаалах талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ.
Нээлттэй хичээл Хэрлэн сумын 1, 2, 5, 8, 11, 12 дүгээр сургууль, Шинэ хөгжил сургууль, Хан-Уул цогцолбор сургууль, болон аймгийн Баянтүмэн, Булган, Чойбалсан, Хөлөнбуйр сумын ЕБС-ын сургуулиудад зохион байгуулагдсан юм