Монгол Улсын “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангуулах, хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, малчдын бүлгэмийн гишүүдийг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, шийдэл” сэдэвт сум дундын бүсийн сургалт, зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ногооннуур сумын төвд зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнд Цагааннуур тосгон, Цэнгэл, Улаанхус, Баяннуур, Ногооннуур сумын Засаг дарга, багийн Засаг дарга, Хэсгийн төлөөлөгч, малчдын бүлгэмийн гишүүд зэрэг нийт 60 гаруй хүн оролцов.
Сургалт, зөвлөгөөний үед хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл өгөх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргалаа.