Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен нар аймгийн нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчдад, эцэг эхчүүдэд 2014-2015 оны хичээлийн шинэ жил, эрдмийн баярын мэндчилгээ дэвшүүлэв

2014-09-01

Эрдмийн их аяны ээлжит гараагаа эхэлж буй сурагч, багачууд, оюутан залуус, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд та бүхэнд 2014-2015 оны хичээлийн жил, эрдмийн баярыг тохиолдуулан  Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчид. Аймгийн Засаг дарга,  түүний Тамгын газрын өмнөөс болон хувиасаа  гал халуун  мэндчилгээ дэвшүүлье.
Аймгийн  боловсролын салбар нь  төр, засгийн шинэчлэлийн  бодлогын  хүрээнд  эрх зүйн  шинэ орчинд ажиллаж,    2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа  амжилттай биелүүлэн,   менежментийг сайжруулах,  сургалтын   ая тухтай орчинг бүрдүүлэх талаар  багагүй ахиц дэвшил гаргасан амжилтаар шинэ хичээлийн жилээ угтан золгож байна.  Мөн «Бага боловсролын үндэсний  шинэчилсэн  цөм хөтөлбөр»  буюу  «лабораторын сургалтыг» туршилтын журмаар  Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд боловсролын  сургуулийн  бага ангиудад нэвтэрүүлсэн  нь зохих үр дүнгээ өгч,   шинэ хичээлийн жилд  дунд ангиудад нэвтрүүлэхээр төлөвлөж  байна.  
Тус салбарт  Улсын төсөв, сайдын багц болон  ОНХС-аас  6,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  хийгдсэн нь өнгөрсөн оныхоос  2,8 тэрбумаар  их бөгөөд  уг хөрөнгө оруулалтаар   хэд хэдэн сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны   шинэ барилгын ажил эхэлж,  10 гаруй сургууль, цэцэрлэг, дотуур байрны их засварын ажил хийгдлээ.
Аймгийн боловсролын салбарын  цар хүрээ өргөжиж  байгаагийн  нэг бодит жишээ нь  2014 онд   бүрэн дунд  боловсролын  «Шейх Зайд»  хувийн хэвшлийн  сургууль,  СӨН-ны болон  бага боловсролын  «Эрдэм» цогцолбор сургууль,  «АЙВОМ»  хувийн хэвшлийн  цэцэрлэг  шинээр үд хаалгаа нээсэн явдал мөн.   
2014-2015 оны хичээлийн жилд  аймгийн нийт 43 сургуульд  22096 сурагч,  аймгийн төвийн  14 цэцэрлэгт 2545, сумдын цэцэрлэгүүдэд 3818  буюу  СӨН-ны боловсролд  6363  хүүхэд хамрагдан шинэ хичээлийн жилээ эхэлж байна.  Үүнээс   бага ангид 11251, дунд ангид  7193, ахлах ангид 4129 сурагч хамрагдах бөгөөд  2507 хүүхэд 1-р ангиийн босго алхаж,   12 жилийн  сургалтанд  анх хамрагдсан  6 настнуудаас  энэ хичээлийн  жилд   420 сурагч  12-р ангийн анхны төгсөгчид болох юм.
Түүнчлэн их, дээд сургуулиудын аймаг дахь салбар сургууль,  коллеж,  мэргэжлийн сургалт  үйлдвэрлэлийн төвдүүд  олон зуун оюутан сурагчдаа хүлээн авч  шинэ хичээлийн жилээ еслол төгөлдөр эхэлж байна.    
Саяхан   Боловсролын газраас зохион байгуулсан  «Аймгийн  багш нарын   бага  хурлаас»    боловсролын салбарын  2014-2015 оны хичээлийн жилийн  зорилтуудыг тодорхойлсон билээ.  Уг  зорилтуудыг  амжилттай  хэрэгжүүлнэ  гэдэгт итгэл төгс байна.    
Эрхэм хүндэт оюутан, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид ээ.
Төр, засгаас авч хэрэгжүүлж  бодлогыг боловсролын салбарын бүх шатанд  бодит ажил болгохын зэрэгцээ өнөөдрийн боловсролын салбарын гол зорилт бол тоог бус чанарыг эрхэмлэхэд оршиж байгааг багш, сурган хүмүүжүүлэгч,  оюутан сурагчид, эцэг эхчүүд гүнээ ухамсарлах  учиртай.   Өрөөр хэлбэл - чухамхүү чанартай боловсрол л хөгжил дэвшлийг авчирдаг гэдгийг байнга санаж хичээж ажиллах нь чухал байна.  
Улс үндэсний хойч ирээдүй болсон хүүхэд залуучууыг  эрдэм боловсролтой болгон хүмүүжүүлэх ариун үйлсдээ улам их амжилт гаргаж, сургууль  бүхэн  хөгжин цэцэглэх болтугай.  
Ардын багшийн алдар бадартугай.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан,  Засаг дарга Х.Дармен

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%