Халхын голын дайны үед одоогийн Халх гол сум тэр үед дайны талбарт хамгийн их хүнд ачааг үүрч, тэнд оршин тогтнож, тэнд манай цэрэг, дайчдын хамгийн нэн шаардлагатай зүйлүүдийг гүйцэтгэхэд ар тал нь болж байсан юм. Фронт дээр байсан манай эх орны хамгийн хүнд ачааг үүрсэн засаг захиргааны нэгжийг Халхын голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Халхгол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Э.Батболд