Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ

2014-08-27

Зорилго: Орон нутагт Шууд ардчилал Иргэдийн оролцоогоор дамжуулан дамжуулан төвлөрлийг сааруулах Иргэний танхимын үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, санал авах төрийн шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд мэдээлэл өгөх

Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн газар, хугацаа:
Байршил: Баян-Өлгий аймгийн “Иргэний танхим”-д болон бүх сумдад

Хугацаа: 2013 оны 02-р сарын 06-ны өдөрөөс 2013 оны 10-р сар хүртэлх
Нийт 7-н сарын дотор 10 удаа хэлэлцүүлэг явуулсан  
Хэлэлцүүлэгт нийтдээ 420 иргэн 68-н төрийн байгууллагын албан тушаалтан оролцлоо.
8-н удаа сургалт зөвлөгөөн 6 удаа хурал хийгдсэн юм. Бусад нь: Уулзалт, хурал хөдөө орон нутагт ажилласан тухай болно
 
Гарсан үр дүн, хүлээгдэж байгаа үр нөлөө:
Аймгийн Иргэний танхимын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдан иргэн хүн иргэний танхимаар дамжуулан шийдвэр гаргалтанд нөлөөлж болох юм байна гэсэн чиг хандлага нэмэгдэж оролцоо сайжирч байна
Иргэний танхимын үйл ажиллагаа тогтворжих хандлагатай байна
Иргэд иргэний танхимд ирж хэлэлцүүлэгт оролцож төрийн байгууллагын удирдлагуудаас хариулт авч болох шийдвэрт санал оруулах орчин бүрдэж эхэлж байна
Холбогдох байгууллагуудын удирдлагуудаас иргэд сонирхсон асуултын хариултаа авч чадлаа
Энэ 9-н сарын дотор хийгдсэн   хэлэлцүүлэгт иргэд олноор ирсэн ч дийлэнх иргэд ахмад настан байсан
Цаашдаа Иргэний танхимын үйл ажиллагааны чиглэлээр олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна
Энэхүү үйл ажиллагаа цаашид хэрэгцээтэй байгааг иргэдийн зүгээс санал болгож байлаа
Бусад сумдад иргэний танхимын үйл ажиллагааг тогтворжуулахад аймгийн иргэний танхимын үйл ажиллагаа эерэг нөлөө үзүүлэх, сайн туршлага болохуйц болж чадаж байна

Манай аймгийн 12 сумын 11-н суманд Иргэний Танхим ажиллаж байгаа.
Цаашид хэрэгжлөмж:
Иргэний танхимаар хэлэлцүүлсэн хэлэлцүүлэг болон иргэдийн гаргасан санал, санаачлага, гаргасан шийдвэрийг тайлагнах мэдээлэлийн самбарт мэдээлэл байршуулах, мөн цахим болон бусад хэлбэрээр нийтэд таниулах
Иргэний танхимын хэлэлцүүлэгт нас, хүйс онцлогт тохирсон байдлаар хэлэлцүүлэг зохион байгуулж залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтот бүлгүүдэд чиглүүлсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна
Иргэний танхимын үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд сони сэтгүүл, брошур, нугалбар, гарын авлага хэвлүүлэн түгээх шаардлагатай байгаа нь ажиглагдаж байлаа.
Орон нутгийн удирдлагууд болон түншлэгч талуудтай зөвлөлдөн нягт хамтран ажиллах
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бусдын сайн туршлагаас судалж идэвхижүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай санагдлаа
Аймгийн удирдлагуудаас хэлэлцүүлэг, үйл ажиллагаа бүрт заавал төлөөлүүлэн оролцуулж байх
Баян-Өлгий аймгийн баг бүрийн иргэдтэй уулзаж “Иргэний танхим”-ын танилцуулга үйл ажиллагааны чиглэл болон иргэдэдэд хэр ач тустай талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл хийх

Холбоо барих:
    Facebook хаяг: https://www.facebook.com/irgenii.tankhim.5
    Цахим хаяг: irgenii_tankhim_bu@yahoo.com майл хаягаар
    Факс: 70424334
    Утас: 99422380, 99428947

Шуудангийн хаяг Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Шуудангийн хайрцаг №166 "Баян-Өлгий аймгийн Иргэний Танхим"
Өөрийн биеэр ирэх болон төлөөлөх хүнээр санал бодлоо илэрхийлэх боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%